• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кечян Алберт Эйнштейний музейтэй танилцлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-26 16:13:55

         Орон нутгийн цагаар 25-ны үдээс өмнө, Швед улсад айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян Берн дэх Алберт Эйнштейний музейтай танилцаж орон нутгийн ард иргэдтэй санал бодлоо солилцсон байна. Ли Кечян хэлэхдээ, хүн төрөлхтөн байнга шинийг эрэлхийлж, оюуны эрхээ хамгаалан, шинийг санаачилсан хүмүүсийн урам зоригийг хөгжөөх ёстой гэлээ.

         Ли Кечян хэлэхдээ, сэтгэж чадахгүй бол шинийг бүтээж чадахгүй гэдгийг Эйнштейний явсан зам бидэнд хэлж байна. Шаргуу хатуужилтай чармайвал агуу амжилтыг бүтээх боломжтой юм гэлээ.

         Ли Кечян нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр нэгэн үйлдвэрийн эзний асуултанд хариулахдаа шинийг үүдэхийн чухал чанарыг онцлов. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар технологийн шинэчлэлийн бодлого боловсруулаад байна, Швед болон Европын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулахыг дэмжинэ гэжээ. Уулзалтын төгсгөлд Ли Кечян музейн дурсамжийн дэвтэрт "Шинийг санаачлах нь хүн төрөлхтний үйл ажиллагааны эх сурвалж мөн" гэсэн бичээс үлдээлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе