• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германд айлчиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-26 15:30:24

  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-нд Берлинд хүрч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийх 2 хоногийн албан ёсны айлчлалаа эхэлжээ.

  Тэрээр нисэх онгоцны буудал дээр хэлсэн үгээ бичгээр тарааж, ХБНГУ бол миний Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болсны дараа айлчилсан Европын анхны орон. Энэ нь БНХАУ-ын шинэ Засгийн газар Хятад-Германы харилцаа, Хятад-Европын харилцааг маш чухалчилж байгааг харуулж байна гэжээ.

Айлчлалын хугацаанд, Ли Кэчян Германы Канцлер Ангела Меркелтэй хэлэлцээ хийх бөгөөд хамтдаа сэтгүүлчидтэй уулзана. Түүнчлэн ХБНГУ-ын ерөнхийлөгч болон улс төрийн гол намуудын удирдагчидтай уулзаж, Хятад-Германы үйлдвэр худалдааны салбарынхны түүнд зориулсан дайллагад оролцон лекц уншина.

  Берлинд байх хугацаандаа, ерөнхий сайд Ли Кэчян Потсдамын бага хурлын хуучин буурь-Сесилийн ордонтой танилцахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлнэ. 1945 оны 7-8 дугаар сарын хооронд Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс болон Их Британи гурван орны гадаад хэргийн сайд нар Сесилийн ордонд "Потсдамын тунхаг"-г нийтэлж, даруй бууж өгөхийг Японд шаардахын зэрэгцээ, Тайвань болон Пэн Хү арлыг Хятад улсад буцааж өгөх тухай "Каирын тунхаг"-ийг хүлээн зөвшөөрсөн юм.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе