|
|
||
Орон нутгийн цагаар 26-ны үдээс хойно, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар Берлинд хэлэлцээ хийж, хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлага болон гол чухал салбарын талаар зөвшилцсөний дараа сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үед ерөнхий сайд Ли Кэчян, энэ удаагийн айлчлал Хятад-Германы харилцааны хөгжилд "шинэ хөдөлгөх хүч" болохыг хүсэж байна гэжээ.
ХБНГУ бол Ли Кэчяны ерөнхий сайд болсныхоо дараа гадаад оронд хийсэн анхны айлчлалын сүүлчийн орон. Орон нутгийн цагаар 26-ны 16 цагийн үед, Германы канцлер Ангела Меркель ерөнхий сайд Ли Кэчяныг угтан авсан байна. \\\\1
Ли Кэчян Ангела Меркелийн хамт ХБНГУ-ын Батлан хамгаалахын хүндэт харуулын өмнүүр явж мэндчилсэн байна. Үүний дараа, хоёр орны ерөнхий сайд нар хэд хэдэн удаа хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны хөгжлийг авч хэлэлцсэн бөгөөд хамтын ажиллагааны 17 бичиг баримтыг үзэглэх ёслолд оролцжээ. Эдгээр бичиг баримт нь хоёр орон хоорондын эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, эрчим хүчийг хэмнэн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, автомашин зэрэг олон салбарыг хамарчээ. Хэлэлцээний дараа сэтгүүлчидтэй уулзах үе Ли Кэчян хэлэхдээ:\\\\\2
"Хятад-Германы харилцаа нэгэнт хөгжлийн шинэ үе шатандаа орсон. Олон салбарын хамтын ажиллагааны хурдыг улам нэмж, шинэ эрч хүч нэмэх бол энэ удаагийн айлчлалын гол зорилт юм" гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад-Германы ирээдүйн хамтын ажиллагаанд олон боломж бий. Хоёр тал боловсруулах аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, стандарт тогтоох, шинэ техник технологи санаачлах, боловсон хүчин бэлтгэх зэрэг солилцоогоо нэмэгдүүлж, үүлэн тооцоолол, шинэ үеийн хөдөлгөөнт холбоо зэрэг салбарт хамтарсан судалгаа хийж, олон улсын стандартыг тогтооход хамтран оролцож, Хятад-Герман хоорондын байгаль орчинд халгүй үлгэр жишээ хот сууринг байгуулах талаарх хамтын ажиллагааг өрнүүлэхийг санал болгож байна. Түүнчлэн орчин цагийн хөдөө аж ахуйг хөгжүүлэн, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ. Энэ удаагийн айлчлалын үеэр, хоёр орон хоорондын "Санхүүгийн сайд болон Төв банкны захирал"-уудын уулзалт, Хятад-Германы эдийн засгийн зөвлөхүүдийн комисс, ХБНГУ дахь Хятадын худалдааны нийгэмлэг зэргийг байгуулахаар шийдсэн. Үүний зэрэгцээ хоёр тал Хятад-Германы хэлний жилийг зохион байгуулж, "дунд бага сургуулийн 10 мянган сурагчийн солилцооны төсөл"-ийг ажиллуулах болно.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель хэлэхдээ, Хятад-Германы харилцаа нь маш нягт, өндөр төвшинд хүрсэн байна. БНХАУ нь олон улсад маш чухал нөлөөтэй, Герман улсын хамтын ажиллагааны чухал түнш болох юм. Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Герман улс бэлэн гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:\\\\\\3
"Ерөнхий сайд Ли Кэчян гадаадад хийсэн анхны айлчлалаа ХБНГУ-д хийсэн явдал нь тэрээр Хятад-Германы харилцааг үнэлж байгааг харуулж байна хэмээн бид үзэж байна. энэ удаад бид хоёр орны харилцааг үргэлжлүүлэн урагшлуулах тухай зөвшилцөж тохиролцсон" гэжээ.
Ангела Меркел хэлэхдээ, манай хоёр орон зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа боловч адил талаа нэгтгэж, ялгаатай талаа нөөцөлж болох юм. Хоёр тал улам нягт хамтран ажиллавал сая асуудлыг зохицуулж чадах бөгөөд хоёр орны ашиг сонирхолд ч нийцнэ гэжээ.
Европын холбоо Хятадын нарны эрчим хүчний бүтээгдэхүүн болон хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг хямдаар борлуулахын эсрэг, нөхвөр олгохын эсрэг шалгалт хийхийг эрс эсэргүүцнэ гэж уулзалтын үеэр Ли Кэчян дахин мэдэгджээ.
Ангела Меркел хэлэхдээ, Европ Хятад хамтран ажиллахыг Герман дэмжих бөгөөд яриа хэлэлцэл, зөвшилцлөөр хамтын ажиллагаанд орших асуудлыг зохицуулж, худалдааны цар хэмжээгээ өргөтгөж, зөрчлөөс зайлсхийн, харилцан ашигтай, хамтаар ашиг хүртэхийг санал болгож байна гэжээ.
Герман бол ерөнхий сайд Ли Кэчяний энэ удаагийн айлчлал дахь Европын холбооны цорын ганц улс юм. Хятад, Европын холбооны харилцааны хөгжлийн талаар Ли Кэчян хэлэхдээ, энэ жил Хятад Европ стратегийн түншийн харилцаа байгуулсны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал хамтын ажиллагааны хандлага, гол урсгалыг ашиглан, зөрчлөө зүй зохистой шийдвэрлэж, Хятад Европын бүх талын стратегийн түншийн харилцааг шинэ шатанд хүргэх ёстой гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |