• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германы Социал-Демократ намын дарга болон Канцлерээр нэр дэвшигчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-27 20:55:47

  Орон нутгийн цагаар 27-ны өдөр, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Берлинд Германы Социал-Демократ намын дарга Кабриел болон Канцлерээр нэр дэвшигч Стеинбрүсктэй уулзсан байна.
  
  Ли Кэчян эн тэргүүнд дарга Ши Шиньпингийн дотнын мэндчилгээг уламжлаад, Германы Социал-Демократ нам байгуулагдсан 150 жилийн ойд сайн сайхны өрөөл дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ, Социал-Демократ нам нь аль эртнээс Хятад Германы харилцааны хөгжилд чухал хувь нэмэр үзүүлж, хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулсан юм. Эрхэм намтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны ард түмэн ялангуяа залуучууд хоорондын ойлголцол найрамдлыг зузаатган, Хятад Германы харилцааны сайн сайхан ирээдүйг байгуулахын төлөө хамтаар чармайхад Хятад улс бэлэн байна гэжээ.
 
  Кабриел болон Стеинбрүск ХКН-ын Социал-Демократ нам байгуулагдсан 150 жилийн ойн ташрамаар баярын захиа илгээсэн бөгөөд дарга Ши Шиньпингийн уламжилсан мэндчилгээнд баярлаад, ерөнхий сайд Ли Кэчягийн анхны айлчлалаа Герман улсыг сонгосонд гүнээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе