|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Төрийн думын тэргүүн Нарышкинтэй 27-ны өдрийн үдээс өмнө Ардын их хурлын ордонд уулзжээ.
Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Оросын улс төрийн харилцан итгэлцэл нь хоёр улсын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд өөдрөг үндэс суурь тавьсан юм. Хоёр тал дээд төвшинд гарсан улс төрийн харилцааны давуу талаа бүрэн ашиглаж, нам бүлгийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, нэгэнт байгуулсан нийтлэг ойлголтын дагуу ажиллаж, олон салбарын хамтын ажиллагааг шинэ амжилтанд хүргэж, хоёр ард түмнээ аз жаргалтай байлгахын тулд хамтаар чармайх ёстой гэжээ.
Ши Жиньпин БХАИХ ба ОХУ-ын Төрийн Думын урт хугацааны найрсаг харилцааг нааштай үнэлж, хамтын ажиллагааны 6-р чуулган амжилт дүүрэн байхыг хүслээ.
Нарышкин хэлэхдээ, эдүгээ ОХУ, Хятадын харилцаа өөдрөг хөгжиж байна. Хятад улстай хамтаар олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт зохион байгуулалтын харилцааг нягтруулж, ОХУ, Хятад улс хоорондын харилцаа үеийн үед уламжлан хөгжихөд цуцалтгүй хүчин чармайлт гаргахад Орос улс бэлэн байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |