• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жян Дэжян Оросын Төрийн думын даргатай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-27 17:31:10

       Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян Оросын Төрийн думын дарга Нарушкинтай 27-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийсэн бөгөөд Хятад Оросын парламентын хамтын ажиллагааны комиссын зургаа дахь хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.  

       Жан Дэжян хэлэхдээ, Бүх Хятадын АТИХ Оросын Төрийн думтай найрсаг харилцаагаа идэвхтэй урагшлуулж, харилцааны тогтмол механизмыг хэвээр байлгах ба төгөлдөржүүлж, Хятад Оросын хууль тогтоох байгууллагын харилцааг шинэ өндөр төвшинд хүргэх талаар хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүх талын стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн эрүүл хөгжүүлэх чухал баталгаа юм гэжээ.

       Жан Дэжян Хятад Оросын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай гурван санал дурдсан байна.

       Нарышкин хэлэхдээ, Орос улс том чухал асуудал дээр Хятадад хэлбэрэлтгүй дэмжлэг үзүүлэх болно. Оросын Төрийн дум БХАТИХ-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж байна гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе