• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян ХБНГУ-ын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-05-27 17:29:12

         Орон нутгийн цагаар 26-нд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Берлинд ХБНГУ-ын ерөнхийлөгч Ёхим Гауктай уулзжээ.

         Ли Кэчян хэлэхдээ, өдгөө Хятад-Германы харилцаа нь өндөр төвшинд хүрч, хоёр орны харилцаанд ховор тохиох нөхцөл боломж тохиогоод байна. Өнгөрсөн 30 гаруй жилд, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг эрчтэй хэрэгжүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн амжилт олж, ардчилсан хуулийн байгуулалт болон хүний эрхийн ажил үйлсийг тасралтгүй хөгжүүлсэн. Хятад улс нь 1 тэрбум 300 сая хүн амтай хөгжиж байгаа том гүрэн болохын хувьд, очин үеийн байгуулалтыг биелүүлэхэд хол замнах шаардлагатай байна. Бид улс орныхоо үндсэн байдалтай тохирсон, Хятадын онцлогтой социализмын замаар замнахаа баримталж байгаагийн зэрэгцээ, хүн төрөлхтний нийгмийн соёл боловсролын ололт амжилт, туршлагаас суралцан, бүх талын хөгжлийг нэн сайн биелүүлэхийг зорьж байгаа юм гэжээ.

         Ёхим Гаук хэлэхдээ, Герман, Хятад нь бүгд өнө удаан түүх соёлтой орон, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд нааштай хөгжлөө. Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад олсон асар их ололт амжилтыг Герман улс хүндэтгэж, Хятад улстай улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа болон яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ амжилтад хүргэхэд Герман улс бэлэн байна гэжээ.\Д. Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе