• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Германы харилцааг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-27 09:52:18

        БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 26-ны өдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийж, Хятад-Германы ирээдүйн хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага болон гол чухал салбарын талаар зөвшилцсөний зэрэгцээ, хоёр орны стратегийн түншийн харилцааг улам гүнзгийрүүлэх тухай чухал нийтлэг ойлголтод хүрчээ.

        Ли Кэчян хэлэхдээ, ХБНГУ-тай хамтаар чармайж, хоёр орны нийгмийн олон давхарга, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад-Германы харилцааг улам өндөр төвшинд гаргахад бид бэлэн байна. Өдгөө, Хятад улс эдийн засгийн хөгжлийн аргачлалыг өөрчлөн, бүтцэд тохируулга хийж, өсөлтийг ахиулан, аж үйлдвэржилт, шинэ маягийн хотжилт болон орчин үеийн хөдөө тосгоныг бүх талаар хөгжүүлэн, эдийн засгийн хөгжлийг улам чанартай болгохоор чармайн ажиллаж байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааг нэн их боломжоор хангасан гэж хэлж болно. Хятад улс стратегийн байр сууринаас Европ тивд хандан, Европын интегралчлал болон өрийн хямралаа зохицуулахыг хэлбэрэлтгүй дэмжих бөгөөд Европын эдийн засгийг тогтвортой байлгахад хүчин зүтгэл оруулах болно гэжээ.

        Сүүлийн үед Хятад улсад үйлдвэрлэсэн нарны энергийн бараа бүтээгдэхүүн болон утасгүй холбооны тоног төхөөрөмжөөс Европын холбоо хямдаар борлуулсан болон нөхвөр олгож байгаа гэх шалгалт хийх гэж байгааг Хятад улсын Засгийн газар чанга эсэргүүцэж байгааг Ли Кэчян мөн илэрхийлсэн байна. Тэрээр санал зөрөлдөөнөө худалдааны сөргөлдөөн бус, яриа хэлцлээр дамжин зохицуулахыг хүсэж байна гэжээ.

        Ангела Меркель хэлэхдээ, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан туршлага солилцохоо нэмэгдүүлж, харилцан нөхөж, хоёр орны стратегийн түншийн харилцааг тасралтгүй урагшлуулахад ХБНГУ бэлэн байна. Түүнчлэн хамтын ажиллагааны явцад гарсан асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулж, худалдааны цар хүрээгээ тэлж, маргаанаас зайлсхийж, харилцан ашигтай байж хамтаар хожихыг дэмжиж байна гэжээ.

  Хэлэлцээний дараа, Ли Кэчян болон Ангела Меркель нар хоёр талын хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг баримтыг үзэглэх ёслолд оролцжээ.

\Д. Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе