• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лос-Анжелес хотын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-28 16:12:35

      ХОУР-ийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Бээжинд Америкийн Лос-Анжелес хотын дарга Вилларайгосатай уулзжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америк хоёр тал харилцаагаа ард иргэд, үндсэн шатнаас эхлэн эрчимжүүлэн, орон нутгийн онцлогоо бадруулан, харилцан давуулаг талаа суралцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны харилцааны нийгмийн суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

      Дарга Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятад, Америкийн харилцаа уламжлалаа хөгжүүлэн, ахиулах чухал үедээ ирээд байна. Хоёр орон харилцаагаа хөгжүүлэхийн тулд дээрээсээ доош, шат давхарга бүрд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй юм гэжээ. 6-р сарын эхээр би Лос-Анжелест ерөнхийлөгч Обаматай уулзан, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ярилцах болно гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятад, Америкийн харилцааны хөгжил орон нутгийн солилцоо хамтын ажиллагаатай салшгүй холбоотой, мөн хоёр ард түмний идэвхтэй дэмжлэг шаардлагатай гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Лос-Анжелес бол Америкийн хоёрдах том хот, Хятадтай солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь хоёр орны орон нутгийн харилцааг дайчлах ач холбогдолтой. Лос-Анжелес хот өөрийн давуу талаараа Хятадтай тогтоосон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны үлгэр жишээ болохыг хүсэж байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе