• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага амжилтанд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-29 16:55:29

        ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны даргаар саяхан томилогдсон Жан Шиньфин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан хэлэхдээ, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага байгуулагдаад 10 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын байгууллагуудтай хамтран "Шашны хэт даврагчид, Үндэстнийг хагаралдуулагчид, Олон улсын террористууд" зэрэг гурван хүчинд цохилт өгч, бүс нутгийн тогтвортой аюулгүй байдлыг хамгаалах ажилд амжилт гаргасан гэлээ.

        Жан Шиньфин танилцуулахдаа, сүүлийн жилүүдэд, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага терроризмын эсрэг сургуулилт, томоохон арга хэмжээний аюулгүй байдлыг хангах, мэдээ солилцох болон хил хамгааллын байгууллагын удирдагчдын хурал зэрэг механизмыг удаа дараалан боловсруулан, олон төрлийн ажил хэрэгч хамтын ажиллагаа зохион байгуулж, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэлээ.

        Тэрээр хэлэхдээ, энэ жил интернетийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын тусгай баг байгуулж, интернет ашиглан бүс нутаг улс орон, нийгэм болон ард иргэдийн аюулгүйн байдлыг хохироосон терроризм, хагалан бутаргах үзэл, хэт даврагч үзэлд хэрхэн үр ашигтай цохилт өгөх талаар судлах болно гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе