• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Фижийн Ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-05-29 16:13:19

    Хятад улсын дарга Ши Жиньпин Фижи улсын Ерөнхий сайд Жосайа Вореке Байнимараматай 29-ний өдөр Бээжинд уулзав. Ши Жиньпин онцолж хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Номхон далайн арлын улс орнууд олон улсын үйл хэрэгт эрх тэгш оролцохын зэрэгцээ биеэ дааж хөгжих чадвараа нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжинэ. Фижи улсыг багтаасан арлын улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, Фижи улстай хөдөө аж ахуй, ойн болон загасны аж ахуй, зам харилцаа, мэдээлэл холбоо, уул уурхай зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн болон залуучуудын харилцааг ахиулж, уялдаа холбоогоо эрчимжүүлж, Фижигийн эрчим хүчний аюулгүйн байдал, цаг уурын өөрчлөлт, далай тэнгисийн нөөц баялгийн хамгаалалт зэрэг салбарын хууль ёсны санал санаачилгыг дэмжих бөгөөд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

    Байнимарама хэлэхдээ, урт хугацааны турш Хятад улс Фижийн эдийн засаг нийгмийн хөгжилд эрхэм дэмжлэг үзүүлж, ард иргэдэд ач буянаа өгсөн. Фижи өөрчлөлт хөгжлийн явцдаа Хятадын амжилттай туршлагаас суралцахын хамт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.\Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе