|
|
||
5-р сарын 31-нд "Дэлхий нийтээр тамхинаас татгалзах 26 дахь өдөр" тохиож байна. Тамхины уршгаар хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг олон өвчин үүсэж, хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг гэдгийг бараг хүн бүхэн мэдэж байгаа. Гэвч дэлхийн хэмжээнд тамхичдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ оны "Тамхинаас татгалзах өдөр" ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчлахыг хориглож, тамхичны тоог багасгах, ялангуяа залуучуудыг тамхины хороос хол байлгахад арга хэмжээгээ чангатгаж ажиллахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орнуудад хандан уриалжээ.
ДЭМБ-ын бүртгэлд дурдсанаар, дэлхийн хэмжээгээр жилд бараг 6 сая хүн тамхины улмаас амиа алдаж байна. Тэдний олонхи нь 20 нас хүрээгүй байхдаа тамхинд донтсон байна. 2030 он гэхэд, тамхинаас болж жилд бараг 8 сая хүн нас барж, тамхи нь хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин болон амьсгалын системийн ужиг зэрэг өвчин эмгэгийг үүсгэх хамгийн том хүчин зүйл болох төлөвтэй байна. Тиймээс улс орнууд тамхины хор уршгийг багасгахад анхаарал хандуулж, хүүхэд залуучуудыг тамхинаас хол байлгах хэрэгтэй гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерет Чен онцоллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |