|
|
||
6-р сарын 1-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин нийслэл Испанийн боомтод Тринидад ба Тобаго улсын Ерөнхий сайд Камла Персад Биссесартай хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад, Тринидад ба Тобаго улсын найрсаг хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хоёр орны засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, сэтгүүлчидтэй уулзав.
Ирэх онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох юм. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Тринидад ба Тобаго улстай хоёр орны харилцааны сайн хөгжлийг ахиулахад бэлэн байна гэлээ. Хэлэлцээний дараа хоёр орны засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр орны удирдагчид сэтгүүлчидтэй уулзах үеэр Ши Жиньпин хэлэхдээ, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, ашигт малтмал зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, хөдөө аж ахуй, мэдээлэл холбоо, шинэ эрчим хүч зэрэг харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх, хоёр орны засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэгээ нэмэгдүүлж, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд дөхөм, бат бэх баталгаа хангахыг бид зөвшөөрөн дэмжиж ирсэн юм. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Тринидад ба Тобаго улсын гүйцэтгэж буй идэвхтэй хүчин зүтгэлийг Хятад улс цаашид ч дэмжиж, олон улсын тогтолцооны өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар хоёр тал зөвшилцөл ба хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Ерөнхий сайд Биссесар хэлэхдээ, Тринидад ба Тобаго улс Хятад улстай хүмүүнлэгийн харилцаа солилцоо идэвхтэй өрнүүлж, хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэлээ. Жил бүр Хятад улсад Карибын бүс нутгийн дуу хөгжмийн наадам зохиохыг тэрбээр санал болголоо.\У.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |