|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 1-ний өдөр Испанийн боомтод Тринидад ба Тобагогийн Сенатын танхмийн дарга Смис ба Төлөөлөгчдийн танхимын дарга Мак нартай уулзав.
Ши Жиньпин Тринидад ба Тобагогийн эдийн засаг, нийгэм, экологийн байгуулалтын салбарт олсон амжилтыг нааштай үнэлэв. Тэрээр хэлэхдээ, айлчлалын үеэр Тринидад ба Тобагогийн удирдагчтай хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал шинэ тохиролцоонд хүрсэн. Хоёр орны хууль тогтоох байгууллага харилцаагаа батадгаж, хууль тогтоох, хяналт хийх, хуулийн дагуу засаглал явуулах талаар харилцан туршлага солилцож, ойлголцлоо нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлж, найрсаг хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Смис, Мак нар хэлэхдээ, өнгөрсөн онд Хятадад хийсэн айлчлалаар Хятадын хөгжлийн замнал ба засаглал явуулах үзэл баримтлалын тухай ойлголтыг нэмэгдүүлсэн. Тринидад ба Тобаго нь Хятадын ард түмэн "Хятадын мөрөөдөл"-өө биелүүлэхийг дэмжиж байна. Тринидад ба Тобагогийн парламент нь БХАТИХ-тай тогтмол айлчлал хийж, хоёр орны харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Мөн өдрийн үдээс хойш, Ши Жиньпин ба Тринидад ба Тобагогийн ерөнхий сайд Биссесар нар Хятадын компанийн байгуулж буй Кувар хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслолд оролцов. Барилгын ажлыг цаг тухайд нь, өндөр чанартай гүйцэтгэж, Хятад Тринидад ба Тобагогийн шинэ бэлэн тэмдэг болгохыг Ши Жиньпин Хятад ажилчдад хүсэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |