• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Антигуа ба Барбудагийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-06-02 14:27:21

        Хятад улсын дарга Ши Жиньпин 1-ний өдөр Тринидад ба Тобагогийн нийслэл Испанийн боомтод Антигуа ба Барбудагийн ерөнхий сайд Спенсертэй уулзав.

        Ши Жиньпин хэлхэдээ, Антигуа ба Барбуда нь Хятадын Карибын бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудалд Антигуа ба Барбуда нандин дэмжлэг өгсөнд Хятадын тал баярлаж байна. Та бүхний дэвшүүлсэн ардын амьжиргаа, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны төслийг Хятадын тал чухалчлан үзэж, байгаль орчныг хамгаалах ба экологийн соёл иргэншлийн байгуулалтын талаар санал бодлоо солилцоход бэлэн байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ой болно. Үүгээр завшаан боломж болгож, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг нэн өндөр төвшинд хүргэхийг хүсэж байна. Антигуа ба Барбуда удалгүй НҮБ-ын 68-р ерөнхий ассамблейн ээлжит даргаар ажиллана. Антигуа ба Барбудатай зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. 

        Спенсер хэлэхдээ, дарга Ши Жиньпин Карибын бүс нутагт айлчилж байгаа нь Карибын бүс, Хятадын харилцааны хөгжилд түүхэн ач холбогдолтой юм. Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын дагуу Антигуа ба Барбудатай харилцаагаа хөгжүүлж, нандин дэмжлэг үзүүлсэнд талархаж, хоёр орны эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, олон талт салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна. "Хятадын мөрөөдөл"-өө даруй биелүүлэхийг хүсэн ерөөхийн ялдамд Хятадын хөгжил бол Антигуа ба Барбуда түүнчлэн Карибын орнуудад хөгжлийн шинэ боломж авчирна гэдэгт итгэж байна гэжээ. \Урьхан\    

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе