• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Японы зочидтой уулзав

CRI       (GMT+08:00) 2013-06-03 22:16:33

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань 3-ны өдөр Бээжинд Либерал Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Нонака Хирому тэргүүтэй Японы нам бүлгийн бус улс төрчдийн айлчлалын хэсэгтэй уулзав. Лю Юньшань хэлэхдээ, Японы тал түүх болон үнэн хэрэгт зөвөөр хандаж, Хятад улстай алхаагаа нэгтгэж, хоёр орны харилцаа сайжран хөгжихөд нөхцөл боломж бүрдүүлэхийг хүсэж байна гэж илэрхийллээ.

      Нонака Хирому зэрэг хүмүүс урт удаан хугацааны турш Хятад, Японы харилцааны хөгжлийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргасныг Лю Юньшань сайшаав. ХКН болон Хятадын засгийн газар Хятад, Японы харилцааны хөгжлийг чухалд үзэж байна. Хятад, Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичгийн үндэс зарчмын дагуу хоёр орны харилцаа урагш хөгжихийг ахиулахад бэлэн байна. Түүнчлэн Японы тал түүхээс сургамж авч, ирээдүйд хандаж, энх тайвны хөгжлийн зам баримтлахыг хүсэж байна гэж Лю Юньшань онцлов.

      Нонака Хирому хэлэхдээ, "Япон Хятадын энх тайван найрсаг харилцааны гэрээ" байгуулагдсан 35 жилийн ойн үеэр Хятад улсад айлчилж байгаа нь Японы нам бүлгийн улс төрчид түүхийг зөвөөр ойлгохыг урагшлуулах, Япон, Хятадын найрсаг харилцааг засан сайжруулах зорилттой гэжээ.

      Нонака Хирому тэргүүтэй Японы намын бүлгийн бус 11 улс төрчдийн бүрэлдэхүүнтэй айлчлалын хэсэг урилгаар 6-р сарын 2-4 ний өдрүүдэд Хятад улсад айлчилж байна.\У.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе