|
|
||
Хятадын нисэгчтэй сансрын төслийн хэвлэлийн төлөөлөгч 3-ны өдөр хэлэхдээ, Хятад улс 6-р сарын дунд арав хоногийн аль нэгэн өдөр "Шэнь Жөү 10" сансрын хөлгийг хөөргөж, 3 нисэгч "Тянь Гүн нэгдүгээр" аппаратад дахин ажиллахаар боллоо гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, "Шэнь Жөү 10" хөлөг 2011 онд хөөрсөн "Тянь Гүн 1" сансрын аппараттай холбогдож, сансрын уудамд шинжлэх ухааны туршилт хийх юм. Одоо "Шэнь Жөү 10" сансрын хөлгийг хөөргөх ажлыг гүйцэтгэх Хятадын нисэгчтэй сансрын төслийн бүх бэлтгэл ажил урагштай явагдаж, сансрын нисэгчдийн баг ч холбогдох дасгал сургуулиа төлөвлөгөө ёсоор биелүүлээд байна. "Тянь Гүн 1" сансрын аппаратыг 5-р сарын сүүлчээр холболт хийх тойрог замд оруулсан бөгөөд одоо хэвийн ажиллаж байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |