|
|
||
Өнгөрсөн ням гарагийн үдээс хойш, 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй " Хөх хот – Дархан хэл" яруу найргийн наадмын шагнал гардуулах ёслол Хөх хотын Монгол сургуульд ёслол төгөлдөр болсон байна. Тус удаагийн тэмцээнээр Томчуулын баг хэмээх ангилал нэмж оруулснаас Дархан хэл яруу найргийн наадам урьд урьдынхаасаа илүү онцлог болсон аж.
Энэ жилийн наадамд цэцэрлэг, ахлах сургуулийн сурагчид уран тод уншлагаар уралдаж, бүрэн дунд, их дээд сургуулийн баг, гадаад оюутны баг, томчуулын баг нь өөрийн бүтээлээрээ оролцон найргийн хүлээгээ сойсноор баг тус бүрээс 1, 2, 3-р байрын шилдгүүдийг тодруулсан байна. Мөн уг арга хэмжээний үеэр их хотод гурван үеэрээ монголоороо ажиллаж амьдарч байгаа 2 монгол айлд хүндэт өргөмжлөл гардуулсан бөгөөд эх хэлний сайчуулаа шагнан урамшуулсан байна. Гадаад оюутны багт, тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Ганзул , дэд байрыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч В.Нэргүй, Үржинханд, удаах байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Мөнхбаатар, Саруул-Эрдэнэ /Хөх хотод сурч буй/, Цэрэнпэл /Хөх хотод сурч буй/ тодорчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |