• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Коста Рикад айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-06-03 15:21:41

          Хятад улсын дарга Ши Жиньпин 2-ны өдөр Сан Хосед хүрч, Коста Рикад хийх төрийн айлчлалаа эхэлсэн байна.
Орон нутгийн цагаар оройн 8 цаг 10 минутад дарга Ши Жиньпингийн тусгай онгоц Хуан Санта мариа олон улсын онгоцны буудалд газардаж, Коста Рикагийн Гадаад хэргийн сайд Кастилло Ши Жиньпин болон түүний гэргийг халуун дотноор угтан авчээ.

          Ши Жиньпин Хятадын ард түмнийг төлөөлөн Коста Рикагийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, Коста Рика Төв Америк тивийн чухал орон. Хятад ба Коста Рикагийн нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орон түүнчлэн хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд тустай гэжээ. Ерөнхийлөгч Лаура Чинчилла тэргүүтэй Коста Рикагийн бусад удирдагчидтай хоёр талын харилцаа зэрэг хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцохыг хүсэж байна гээд энэ айлчлалаар дамжуулж хоёр орон итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, найрамдлаа зузаатган, харилцан ашигтай хамтаар ялах зорилтод хүрч чадна гэдэгт итгэж байна гэжээ. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе