• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Польшийн Сеймийн маршалтай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-06-05 20:07:37

      Хятадын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 5-ны өдөр Бээжинд Польшийн Сейм (парламентын доод танхим)-ийн маршал Эва Копачтай уулзав.

      Жан Дэжян хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Польшийн харилцаа хөгжлийн түргэн замдаа орж, хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, ерөнхий сайдын хэмжээний тогтмол уулзалт зэрэг чухал механизм тогтоож, хамтын ажиллагааны баялаг үр дүнд хүрсэн юм. Хятад улс Польш улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа ямагт нандигнан үзэж, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжихийн төлөө хүчлэн чармайж байна. Хоёр орон нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхлыг цаашид ч хүндэтгэн дэмжицгээж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, хамтын хүчин чармайлтаар Хятад, Польшийн стратегийн түншлэлийн харилцаа эрүүл саруулаар хөгжихийг урагшлуулахыг хүсэж байна гэж илэрхийлэв.\У.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе