• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Енрик Пена Нието нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-05 16:29:21

      Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Мехико хотод Мексикийн ерөнхийлөгч Енрик Пена Ниетотой хэлэлцээ хийсэн байна. Хятад Мексикийн урт хугацааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд ашигтай төдийгүй хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагаанд ашигтай юм гэж хоёр тал санал нэгтэй үзжээ. Хятад Мексикийн стратегийн түншлэлийн харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхээ хоёр орны тэргүүн мэдэгдсэн байна.

      Хэлэлцээний үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Мексикийн харилцаа нь хоёр талын харилцааны хүрээнээс тэлж, өөрсдийн гадаад харилцаанд улам бүр бүх талын болон стратегийн шинжтэй болж байна. Шинэ нөхцөл байдалд, хоёр орны харилцаа сайтар хөгжих нөхцөл боломжтой юм. Мөн хоёр орны харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, хоёр орны харилцааны хойшдын хөгжилд тодорхой зорилтуудыг тогтоолоо гэжээ.

  Енрик Пена Нието хэлэхдээ, Мексик Хятадын харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн нь хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харуулж байна. Хятадын талтай хамтаар нэн өндөр зиндааны, үр ашигтай механизмээр хамтын ажиллагаагаа ахиулж, хамтын хөгжлийг биелүүлэхэд Мексикийн тал бэлэн байна гэжээ.

      Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагч "Хятад, Мексикийн хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, мөн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд сэтгүүлчидтэй уулзжээ. \Р\

  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе