• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чуулган оролцож байгаа зочид Хятадын баруун нутгийн асар их өөрчлөлтийг биеэрээ мэдэрч болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-06 20:56:41

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 6-ны өдөр Хятадын баруун нутгийн Цэньдү хотод 2013 оны Цэньдүгийн дэлхийн чуулга уулзалтад оролцож байгаа Америкийн Тимс Вариер корпорацын хариуцлагатай хүн, гадаадын улс төрчид болон дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн хариуцлагатай хүмүүстэй тус тус уулзжээ. Жан Гаоли хэлэхдээ, баруун нутагт бол Хятадын хөгжлийн асар их нөөц хүчин болон амьжиргааны хүчинтэй газар юм. Энэ удаагийн чуулга уулзалтыг Цэньдүд зохиож байгаа нь чуулганд оролцож байгаа та бүхэн Хятадын баруун нутгийн асар их өөрчлөлт болон бизнес худалдааны шинэ нөхцөл боломжийг биеэрээ мэдэрч болох юм гэжээ.

  Жан Гаоли хэлэхдээ, Хятад улс олон улсын эдийн засгийн байдал ба өөрийн орны эдийн засаг нийгмийн хөгжилд нүүрлэж буй өрсөлдөөн сорилтод тодорхой ойлголттой байна. Өөрчлөлт нээлттэй байдал нь орчин үеийн Хятад улсын хөгжил дэвшлийн үндсэн хөдөлгөх хүч юм. Өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлснээс хойш олсон асар их ололт амжилт нь ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурийг тавьсан бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Хятад улс өөрчлөлт нээлттэй байдлыг тал бүрээр гүнзгийрүүлнэ гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе