• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэн, сайхан ирээдүйг цогцолно

CRI       (GMT+08:00) 2013-06-06 14:25:53

      Мексикт төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Мексикийн сенатад "Хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэн, сайхан ирээдүйг цогцолъё" сэдвээр лекц уншиж, шинэ цаг үед Хятад Мексикийн харилцаа, Хятад Латин Америкийн харилцааг хөгжүүлэх бодлогыг тайлбарласан байна.

       Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Мексикийн харилцааг хөгжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагаанаас гараагаа эхлэх төдийгүй дэлхийд чиглэсэн байх хэрэгтэй. Хоёр талаар гар нэгтгэн хамтран ажиллаж, ирээдүйгээ байгуулан, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хамтаар ахиулах хэрэгтэй гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Латин Америкийн харилцаа хөгжлийн чухал боломжид нүүрлэж байна. Хоёр тал холыг харан цаг үетэй зэрэгцэн урагшилж, Хятад Латин Америкийн тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулах хэрэгтэй гэжээ.

     Ши Жиньпин хэлэхдээ, Мексик бол Латин Америкийн чухал орон. Хятад Мексикийн харилцааг хөгжүүлэх нь Хятад Латин Америкийн харилцаанд чухал ач холбогдолтой. Латин Америк сайн хөгжвөл дэлхий дахинд ашигтай бөгөөд Хятад улсад ч ашигтай. Хятад Латин Америкийн харилцааны хөгжил бол нээлттэй, багтаамжтай, хамтран ажилласан, хамтаар ялах хөгжил юм гэжээ.

       Лекцийн өмнө Ши Жиньпин Мехико хотод Мексикийн ерөнхийлөгчийн хамт Хятад Мексикийн аж ахуйн нэгжийн эздийн хуралд оролцон үг хэлжээ. Хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд стратегийн хараагаар гар нэгтгэн Хятад Мексикийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төвшинг шинэ төвшинд хүргэхийг Ши Жиньпин хүссэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе