|
|
||
Данийн парламентын урилгаар Хятадын УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн 4-7 ны өдрүүдэд Дани улсад албан ёсны найрсаг айлчлал хийлээ. Тэрбээр Копенгагенд Данийн хааны угсаа залгамжлах ханхүү Фредерик, Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт, Парламентын дарга Могенс Ликкетофт нартай уулзалт хэлэлцээ хийсэн байна.
Юй Жэншэн Данийн угсаа залгамжлах ханхүү Фредериктэй уулзах үеэ хэлэхдээ, Хатан хаан, эрхэм та болон Данийн хааны угсаа Хятад, Данийн найрсаг харилцааг урт удаан хугацааны туршид дэмжин хөгжүүлж ирсэн явдлыг Хятад улс сайшааж байна. Хоёр орны шат бүрийн хүмүүсийн харилцаа машид нягтшиж, хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрлээ. Хятад, Данийн харилцааны хөгжлийг Хятад улс чухалд үзэж байна. Дани улстай хамтын хүчин чармайлт гаргаж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжихийг урагшлуулахад бэлэн байна гэж илэрхийлжээ.
Фредерик хэлэхдээ, Даничууд Хятадын соёлд дур сонирхолтой, түүнчлэн Хятад улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байна. Салхины эрчим хүч, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ногоон технологийн тал дээр Дани улсад зарим арга туршлагыг хуримтлуулсан юм. Энэ нь Хятадын хөгжлийн стратегитай нийцэх талтай. Дани улс Хятад улстай эдгээр салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж илэрхийлжээ. \У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |