|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 7-ны үдээс хойш Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Анненберг эдлэнгийн газар Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт хийлээ. Тус тусын орныхоо дотоод гадаад бодлого, Хятад-Америкийн том гүрний шинэлэг харилцаа, түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо. Уулзалт өндөрлөсний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтаар сэтгүүлчидтэй уулзсан юм.
Орон нутгийн цагаар 7-ны үдээс хойш 5 цагт, гүн өнгийн костюм, цагаан цамц өмссөн хэдий ч зангиа зүүгээгүй Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Барак Обама хамтдаа Анненберг эдлэнгийн газрын төв байшинд дотоод гадаадын олон арван сэтгүүлчидтэй уулзлаа.
Хоёр цаг гаран үргэлжилсэн эхний уулзалтын дараа хоёр орны тэргүүнүүд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан болно.
Ши Жиньпин хэлэхдээ: "Эдийн засгийн интегралчилсан үтэр түргэн хөгжил, түүнчлэн олон орнууд хамтдаа урагшлах бодит хэрэгцээ шаардлага тавигдаж буй нөхцөлд, Хятад, Америк хоёр орон түүхэн дэх том орнуудын зөрчил мөргөлдөөнтэй харилцаанаас ялгагдах шинэ замаар замнаж болох юм гэж миний бие болон Ерөнхийлөгч Обама санал нэгтэй үзэж байна. Том гүрнүүдийн шинэлэг харилцаа тогтоож, харилцан хүндэтгэж, хамтын ажиллагаагаар хамтын ялалтад хүрч, хоёр орны ард түмэн болон дэлхий нийтийн ард түмэнд буян эдлүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг хоёр тал онцоллоо. Хятад, Америкийн харилцаа явах тусмаа сайжран хөгжихийг олон улсын хамтын нийгэмлэг ч хүсэн найдаж байна. Хятад, Америк хоёр орон сайтар хамтран ажиллавал, дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвны бататган ахиулагч байж болох юм" гэлээ.
Шат бүрийн яриа зөвшилцлөө чангатгаж, харилцан ойлголцол болон итгэлцлээ нэмэгдүүлнэ гэж хоёр тал илэрхийллээ. Хоёр орон цаашид эдийн засаг, худалдаа, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэг, орон нутаг хоорондын болон өргөн хүрээний хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр армийн харилцааг сайжруулан хөгжүүлж, цэрэг армийн шинэлэг харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулна. Макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг чангатгаж, хоёр орны эдийн засгийн хөгжлийн үйл явцад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Ази Номхон далайн бүс нутаг түүнчлэн дэлхийн эдийн засаг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй нэмэгдэхийг ахиулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ: "Нэгд, хоёр тал том гүрний шинэлэг харилцаа байгуулах улс төрийн хүсэл зорилттой. Хоёрт, хоёр талын 40 жилийн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагаанд маш сайн суурь тавьсан. Гуравт, Хоёр тал стратегийн болон эдийн засгийн яриа хэлцэл, хүмүүнлэгийн харилцаа солилцооны дээд зиндааны зөвшилцөл зэрэг яриа зөвшилцлийн 90 гаруй механизм тогтоосон нь том гүрнүүдийн шинэлэг харилцаа байгуулахад механизмын баталгаа хангасан. Дөрөвт, тал бүрээс 220 гаруй муж (жөү) буюу хотууд хоорондоо найрсаг харилцаа тогтоосон. Хятадаас 190 мянган оюутан Америкт сурч байгаа бол Америкийн 20 мянга гаруй оюутан сурагч Хятад улсад сурч байна. Тавд, хоёр орон ирээдүйд хамтарч ажиллах өргөн их орон зайтай байгаа" гэж илэрхийлэв.
Барак Обама хэлэхдээ, миний бие Дарга Ши Жиньпиний хамт өргөн хүрээнд бүтээлч хэлэлцээ хийлээ. Америк, Хятад хоёр орон харилцан нөгөө талынхаа стратегийг ойлгох нь чухал юм. Хоёр армийн харилцаа бол урагш ахиц хийж болохуйц салбар бөгөөд Америк-Хятадын том гүрнүүдийн шинэлэг харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулахын жишээ юм. Хоёр талын яриа зөвшилцлийг механизмын, байнгын болгохын тулд арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.
Барак Обама хэлэхдээ: "Хятад улс үргэлжлэн энх тайвнаар хөгжих нь Америкийн ашиг сонирхолд маш сайн нийцэж байна. Хятад улс хэрэв амжилтад хүрвэл, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, түүнчлэн Америктай мөр зэрэгцсэн түншүүд болж, дэлхийн чанартай маш олон өрсөлдөөн сорилтуудыг хоёр орон хамтаар зохицуулж болох юм. Америк, Хятад хамтарч ажиллана, харин сөргөлдөх бус. Ингэвэл тус тусынхаа аюулгүй байдал, хөгжлийн зорилтыг биелүүлэх нэн илүү бололцоотой. Америк, Хятад хоёр оронд тус хоёр орныхоо харилцааг нэн өндөр төвшинд хүртэл урагшлуулах ховорхон боломж тохиож байгаа гэж миний бие болон Дарга Ши Жиньпин үзэж байна. Энэхүү сайн боломжийг алдахгүйн тулд миний бие хичээн чармайх болно" гэж илэрхийлэв.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |