|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Анненберг эдлэн газар Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай Хятад Америкийн тэргүүн нарын уулзалт хийв.
Уулзалт эхлэх үеэр Ши Жиньпин хэлэхдээ, ноён ерөнхийлөгч таны урилгад баярлаж байна, нарны нутаг хэмээгдсэн Анненберг эдлэн газар тантай уулзаж байгаадаа баяртай байна. Энд Номхон далайгаас ойрхон байж, Номхон далайн нөгөө эрэг нь Хятад улс юм. Би ноднин Америкад айлчлахдаа өргөн уудам номхон далай Хятад Америк хоёр орныг багтаах орон зайтай гэж хэлж байсан, одоо ч гэсэн ингэж үзэж байна. Өнөөдөр би ерөнхийлөгч тантай энд уулзаж байгаа нь Хятад Америкийн харилцааны хөгжлийн төлөвлөгөөг зураглан Номхон далайг дамнасан хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 40 гаруй жилийн өмнө Хятад Америк хоёр орны удирдагчид стратегийн улс төрийн шийдвэр зориг болон оюун ухаанаар Номхон далайг дамнасан уулзалт хийж Хятад Америкийн харилцааны хаалгыг онгойлгов. 40 гаруй жилийн турш, Хятад Америкийн харилцаа нь салхи борооныг туулж түүхэн ахиц хийж, хоёр орны ард түмэнд асар их ашиг сонирхол олголоо гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоо Хятад Америкийн харилцаа түүхэн шинэ гараанд байна. Өөрийн орны эдийн засгийн хөгжлөөс дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, олон улсын ба бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулахаас дэлхийн чанартай сорилтод хандах талаар хоёр орон ашиг сонирхлын чухал нэгдлийн цэгтэй юм, цаашид солилцоо хийж хамтран ажиллах шаардлагатай гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ байдалд хоёр орны харилцааг дахин хянан үзэх шаардлагатай болж байна. Бидэнд Хятад Америкийн ямар шүү хэн харилцаа хэрэгтэй ? Хятад Америк яаж хамтран ажиллаж хамтаар ялахыг биелүүлэх? Хятад Америк хоёр орон хэрхэн дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх ? эдгээр асуудал нь хоёр орны ард түмний анхаарч байгаа асуудал төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч буй асуудал юм. Манай хоёр тал хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхлын үүднээс хүн төрөлхтний дэвшлийн үүднээс бүтээлч бөгөөд идэвхтэй ажиллаж шинэ хэлбэрийн том гүрний харилцааг хамтаар ахиулах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлхээд, ерөнхийлөгч Обаматай харилцан сонирхож буй стратегийн чухал асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, тал бүрийн хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна. Хоёр талын хамтын чармайлтаар энэ уулзалт чухал идэвхтэй үр дүнд хүрч хойшдын хэсэг хугацааны Хятад Америкийн харилцаанд амьжиргааны шинэ хүчин сэлбэнэ гэдэг итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |