|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Анненберг эдлэнгийн газар Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай Хятад Америкийн тэргүүн нарын хоёрдох уулзалт хийв. Хоёр орны төрийн тэргүүн өөр өөрийн орны эдийн засгийн байдал, эдийн засгийн бодлогыг эн тэргүүнд танилцуулаад Хятад Америкийн эдийн засгийн харилцааны талаар саналаа гүнзгий солилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, эдийн засгийн харилцаа бол Хятад Америкийн харилцааны чухал үндэс суурь болно. Америкийн тал эдийн засгийн хариуцлагатай макро бодлого хэрэгжүүлж, өөрийн орны эдийн засаг банк санхүүгийн бодлогын гадаадад нөлөөлөхийг анхаарч, чөлөөт худалдааг баримтлан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, Хятадад тавьж байгаа дээд техникийн экспортын хязгаарлах арга хэмжээгээ сулруулж, Хятадын аж ахуйн нэгжийн Америкад хөрөнгө оруулах шударга орчин ханган өгч Хятадын Америк дэх хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, Хятадын талтай хамтаар Хятад Америкийн эдийн засгийн харилцааны шинэ байдлыг бий болгохыг Хятадын тал хүсэж байна гэжээ. Харилцан хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн барилга байгуулалт, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг хоёр орны эдийн засгийн хөгжлийн бүх тал стратегийн ач холбогдолтой салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг тэрээр санал болгосон байна.
Барак Обаматай хоёр хоног хийсэн хэлэлцээнийхээ тухай Ши Жиньпин хэлэхдээ, энэ уулзалт бол Хятад Америк хоёр орны шинэ засгийн газар бий болсны дараах бидний анхны уулзалт болно, мөн ч хоёр орны дээд давхаргын солилцооны шинэ бүтээмж болно. Хоёр хоногийн хугацаанд хоёр тал Хятад Америкийн шинэ хэлбэрийн том орны харилцааг байгуулах талаар хоёр орны харилцаа тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар илэн далангүй саналаа гүнзгий солилцон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ уулзалт хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгт Хятад Америк хоёр орон стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, шинэ хэлбэрийн том орны харилцаа байгуулах шийдвэр зоригтой байж, Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийг хамтаар ахиулах гэсэн идэвхтэй тохиог өгсөн байна. Энэ уулзалт баялаг амжилт оллоо гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ байдалд Хятад Америкийн харилцаа ахицтай байж, хөгжих шаардлагатай. Хятад Америкийн хамтын ажиллагаа шинийг санаачлан нээлттэй байх шаардлагатай. Хятад Америк хоёр орон харилцан хүндэтгэж, багтаамжтай байх шаардлагатай. Хятад Америк хоёр тал стратегийн өндөрлөгөөс, алс холын харцаар Хятад Америкийн харилцааны зөв талыг барьж, шинэ хэлбэрийн том орны харилцааг цаашид байгуулах хэрэгтэй гэжээ.
Барак Обама хэлэхдээ, Америк Хятадын эдийн засгийн өргөн хүрээнд дэх хэлхээ холбоо хоёр орны тогтвортой байдал, цэцэглэл хөгжилд холбоотой бөгөөд дэлхийн эдийн засагт ч чухал нөлөө үзүүлэх юм. Хятадын аж ахуйн нэгжийн Америкад хөрөнгө оруулахыг Америкийн тал урамшуулна, Хятадад дээд техникийн бүтээгдэхүүн экспортлохыг бодит арга хэмжээ авч чөлөөтэй болгох болно. Хятадын талтай эдийн засаг худалдаа эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Уулзалтаас өмнө хоёр удирдагч уг эдлэнгийн хүрээлэнд чөлөөтэй алхаж, санал солилцсон байна. Обама Калифорни мужийн улаан модоор хийсэн урт сандлыг дарга Ши Жиньпинд бэлэглэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |