• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шэнь Жөү 10 нисэгчтэй хөлгийг 6-р сарын 11-ний өдрийн 17 цаг 38 минутад хөөргөх болно

CRI       (GMT+08:00) 2013-06-10 16:25:21

      Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн хэвлэлийн төлөөлөгч Ү Пин 10-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 6-р сарын 11-ний өдрийн 17 цаг 38 минутад Жиүчуаний дагуул хөөргөх төвөөс Шэнь Жөү 10 нисэгчтэй хөлгийг хөөргөх болно. Нисэгчдийн багт Ней Хайшэн, Жан Шяогуан болон эмэгтэй нисэгч Ван Япин гурав багтжээ. 10-ны үдээс хойно уг үүргийг гүйцэтгэх Чан Жэн 2F зөөгч пуужин шатахуунаа нэмж эхэлсэн гэжээ.

       Ү Пин танилцуулж хэлэхдээ, энэ удаа гол нь ийм дөрвөн зорилттой. Нэгт, Шэнь Жөү 10 хөлгийг хөөргөн Тянь Гүн 1 объектод нисэгч болон бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх үйлчилгээ хангаж, уг объекттой залгах техникийг шалгаж, нисэгчтэй сансрын нислэгийн зөөвөрлөх системд шалгалт хийх. Хоёрт, сансрын нисэгчийн амьдрах, ажиллах, эрүүл мэндийн байдлыг хангах чадварт шалгалт хийж, сансрын нисэгчийн нислэгийн үүрэг гүйцэтгэх чадварыг шалгах. Гуравт, сансрын нисэгчийн сансрын уудамд зохицох, ажиллах чадварт шалгалт хийж, шинжлэх ухааны туршилт, сансрын аппаратад засвар хийх зэрэг туршилт хийж, сансрын нисэгч анх удаа хичээл орох ажиллагаа өрнүүлнэ. Дөрөвт, төрөл бүрийн системийн нислэгийн үүрэг гүйцэтгэх чадвар, харилцан зохилдох чадварт шалгалт хийх зэрэг болно гэжээ.

        Ү Пин танилцуулж хэлэхдээ, Шэнь Жөү 10 15 хоног нислэг хийж, тойрог замдаа орсны дараа төлөвлөгөө ёсоор Тянь Гүн нэгдүгээртэй автомат холболт хийж, нэг удаа гар холболт хийх болно. Мөн энэ хугацаанд сансрын нисэгч Тянь гүн нэгдүгээр аппаратад орж эмчилгээний судалгаа, техникийн туршилт, хичээл орох зэрэг ажиллагаа өрнүүлэх болно гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе