• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Энх тайвны Фанжөү" эмнэлгийн онгоц Азийн 8 оронд зочилно

CRI       (GMT+08:00) 2013-06-10 16:36:44

     Хятадын тэнгисийн цэргийн "Энх тайвны Фанжөү" эмнэлгийн онгоц Бруней, Мальдив зэрэг Азийн 8 оронд айлчилж, Аден буланд "Энхийн үүрэг 2013"-т оролцон, эмчилгээний үүрэг гүйцэтгэхээр 10-ны үдээс өмнө Жэжян мужийн Жөүшань боомтоос морджээ.

      "Энх тайвны Фанжөү" энэ удаа 118 хоногт 18 мянган миль аялах юм. Уг онгоц Брунейд 10+8-ын АСЕАН-ын батлан хамгаалах сайд нарын хурлын хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн цэргийн сургуулилтад оролцож, улмаар Адены буланд олон орны эргүүл хийж буй онгоцонд явуулын эмчилгээ хийж, дараа нь Мальдив, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Мьянмар, Индонез, Камбож зэрэг орны боомтоор айлчилж, тухайн орон нутгийн иргэд болон Хятадын цагаач иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэх юм.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе