• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Гоминдан намын хүндэт дарга Ү Бүөшүнтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-06-13 21:43:13

           13-ны үдээс хойш ХКН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Гоминдан намын хүндэт дарга Ү Бүөшүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

           Ши Жиньпин хэлэхдээ, шинэ байдалд ХКН тогтоосон бодлого чиг шугамыг цаашид хэрэгжүүлж, хоёр эргийн харилцааг энхээр хөгжүүлэн, хоёр эргийн ахан дүүс ба Хятадын үндэстэнд буян үйлдэх болно. Хоёр нам ба хоёр эргийнхэн итгэлцлээ гүнзгийрүүлж, хэлхээ холбоогоо баталгаажуулан хоёр эргийн харилцааг тал бүрээр ахиулахыг хүсэж байна гэжээ.

           Үүнд холбогдуулан Ши Жиньпин 4 зүйлт санал дурдав. Нэгт, Гоминдан нам нэг Хятад улсын байр суурийг баримталж, нэг Хятад улсын хүрээг хамгаалах ёстой. Хоёрт, түүхийн хөгжлийн хандлагыг тодорхой таньсан үндсэнд хоёр эргийн харилцааны ирээдүйг нээх ёстой. Гуравт, хоёр эргийн харилцаа гүнзгийрэн хөгжих шинэ шатанд орохын дагуу талууд идэвхтэй байр сууриар шуурхай зориг гаргаж, хүнд бэрхшээлийг даван туулах ёстой. Дөрөвт, хоёр эргийн харилцааны тогтвортой хөгжлийн үндсэнд, хоёр эргийнхэн олон салбарт солилцоо хамтын ажиллагааны өргөн орон зайтай. Хоёр тал эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар нааштай арга хэмжээ хэрэгжүүлж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн үр бүтээлийг иргэдэд эдлүүлэх ёстой гэв.

           "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэх нь Гоминдан ба Хятадын Коммунист намын хамтын байр суурь юм, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн үндэс суурь болно. Хоёр эргийн хууль ба тогтолцоонд нэг Хятад улсын зарчмыг хэрэгжүүлж, нэг Хятад улсын хүрээнд хоёр эргийн харилцааг тогтоож байна, харин "улс ба улс"-ын харилцаа" биш, Дарга Ма Инжиү "Хоёр Хятад улс", "Нэг Хятад нэг Тайвань" түүнчлэн "Тайванийн тусгаар тогтнол"-ыг хэрэгжүүлэхгүй байхаа дахин нотолж, Хятадын Гоминдан намын чиг шугамыг баримталсаар ирсэн гэж Ү Бүөшүн онцлов.

           Мөн өдөр ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ы дарга Юй Жэншэн мөн Бээжинд Ү Бүөшүн нарын хүмүүстэй уулзав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе