• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Этиопын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-14 09:42:53

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 13-ны өдөр Ардын их хурлын ордонд Этиопын ерөнхий сайд Хайлемариам Десалегтэй хэлэлцээ хийсэн байна.

  Ли Кэчян хэлэхдээ, Хятад Этиоп өнө удаан уламжлалт найрамдалтай. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа саадгүй хөгжиж, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм гэжээ.  

  Африк тив бол Хятадын итгэлт сайн анд, сайн түнш бөгөөд харилцан чин үнэнч туслалцаа болон эрхэм нандин дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа шинэ зуунд орсны дараа, хоёр тал Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээн дэх хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахицад хүрсэн. Мөн Хятадын Африкт үзүүлсэн туслалцаа ямар ч улс төрийн нөхцөл дагалдуулаагүй бөгөөд Африкт хөрөнгө оруулан ажил үйлс эрхэлж байгаа Хятадын аж ахуйн нэгж болон иргэдийг тус улсын хууль, нутаг орны зан заншлыг хүндэтгэхийг шаардсаар ирсэн юм. Этиоп Африкийн ээлжит тэргүүлэгч орны хувьд, Хятад Африкийн харилцааны хөгжлийг ахиулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэж, нэн их хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

  Хайлемариам Десалег хэлэхдээ, Хятад улс Этиопын үндэстний чөлөөлөх үйл хэрэг болон улс орны бүтээн байгуулалтад эрхэм нандин дэмжлэг туслалцаа үзүүлж, Этиопд их хэмжээний чадварлаг боловсон хүчин бэлтгэн өгсөнд Этиоп туйлаас талархаж байгаа бөгөөд хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе