• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Диас Канелтэй уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-18 22:05:51

       Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Бээжинд Куба улсын төрийн зөвлөлийн 1-р орлогч дарга бөгөөд сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга Диас Канелтэй уулзжээ.

       Уулзалтын үеэр дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Латин Америкийн орнуудтай улс төрийн харилцан итгэлцэл бат, эдийн засаг худалдааны ашиг сонирхол өргөн дэлгэр, соёлын салбарт харилцан суралцсан сайн түнш болж, Хятад Латин Америкийн хамтын ажиллагааны чуулганаар цөм болгосон хоёр талын хамтын ажиллагааны механизмыг байгуулж, найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нэн дээд төвшинд ахиулахад бэлэн байна гэжээ.

       Диас Канел хэлэхдээ, Кувагийн тал Хятад хоорондын харилцааг маш хүндэтгэн үздэг ба Хятад улстай дээд зиндааны харилцан айлчлал, ойлголцлыг эрчимжүүлж, найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Куба Хятадын харилцаа болон Латин Америк Хятадын харилцаа нэн их амжилт тогтоохыг хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе