• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хамгийн хурдтай компьютерыг бүтээлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-18 16:41:21

  Бээжингийн цагаар 17-ны өдрийн үдээс хойно, Олон улсын TOP 500 байгууллага дэлхийн компьютерын 500 хүчирхэгийн нэрсийн жагсаалтыг нийтэлж, Хятад улсын судалж бүтээсэн "Тянь Хэ 2" компьютер 33 мянган триллион 860 тэрбумын тооцооллын хурдаар дэлхийд тэргүүлжээ.

  Германы Маннхейм Их Сургууль, Америкийн Теннесийн Их Сургуулийн хагас жил тутамд хамтран зохион байгуулдаг дэлхийн компьютерын 500 хүчирхэгийн нэрсийг шалгаруулах ажиллагааг хүмүүс олон улсын хамгийн нэр хүнд бүхий супер компьютерын "Олимп" гэдэг. Герман улсад болсон "2013 оны олон улсын супер компьютерын чуулган" дээр, Хятад улсын үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухаан техникийн их сургуулийн судалж бүтээсэн "Тянь Хэ 2" компьютерын систем нь өнөөгийн дэлхийн хамгийн хурдтай компьютероор тодорчээ. Ингэснээр Хятад улс 2010 онд "Тянь Хэ 1" компьютероор дэлхийд тэргүүлж байснаас хойш дахин 2 дохь удаагаа тэргүүллээ.

  "Тянь Хэ 2" компьютерын төслийн дэд удирдагч, хэвлэлийн төлөөлөгч Ли Нань хэлэхдээ, "Тянь Хэ 2" -д их олон Хятад улсын бие даан судлан гаргасан бүтээмжүүд бий гэжээ. Тэрээр хэлэхдээ:

  "Тянь Хэ 2 нь дэлхийн хамгийн хурдтай компьютер болсон нь супер компьютерын бүтэц, чип, программ бичих, хяналт зэрэг их олон техникийн шинчлэл, дэвшилтэй шууд холбоотой юм" гэжээ.

  Өнөөгийн цаг эринд супер компьютер хүмүүсийн ердийн амьдралтай улам бүр шууд холбогдож байна. "Тянь Хэ 2" компьютерын систем нь 720 хавтгай дөрвөлжийн метр талбайтай ба хамгийн хурдтай үедээ секундэд 54 мянга 900 триллион тооцоо хийж, тасралтгүй тооцоо хийхдээ секундэд 33 мянга 900 триллионд хүрсэн байна. Тухайлбал уг компьютер 1 цаг тооцоолох үйлдэл нь 1 тэрбум 300 сая хүн нэгэн зэрэг тооны машинаар 1000 жил тооцоо хийсэнтэй тэнцэх бөгөөд тэрээр 100 мянган үсэгтэй номыг 60 тэрбум ширхэг хадгалах багтаамжтай. Үүнээс өмнө дэлхийд тэргүүлж байсан Америкийн "Титан" супер компьютертой харьцуулбал, "Тянь Хэ 2" 2 дахин хурдтай юм байна.

  "Тянь Хэ 2"-д ашигласан шинэ систем нь нэн олон төрлийн хэрэглээний шаардлагыг үр ашигтай хангаж байна. Уг компьютерын ерөнхий инженерийн багийн гишүүн, профессор Хү Чинфэн танилцуулж хэлэхдээ, "Тянь Хэ 2" компьютероор цаг уурын урьдчилсан мэдээг туйлын оновчтой мэдээлж, том нисэх онгоцны зураг төсвийг маш богино хугацаанд бүтээж, комик болон 3D киног нэн илүү үнэн бодит байдалтай болгож болно. Өнөө, "Тянь Хэ" супер компьютерын хэрэглэгчдийн тоо нэгэнт 600-г давж, нефтийн хайгуул хийх, газар хөдлөлтийн тоо баримтыг эмхлэх, сансар агаарын аялал, био эм бэлдмэл, цаг уурын урьдчилсан мэдээ болон цаг уурын судалдаа, далай тэнгисийн орчны судалгаа, шинэ эрчим хүч, шинэ материал, сансар огторгуйн шинжлэх ухааны судалгаа, комик болон кино үйлдвэр зэрэг олон салбарт ашиглаж байна. Харин ирээдүйд, цахим засаглал, хотын ухаалаг байгуулалт зэрэг төсөлд ашиглах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

  "Бидний идэх өмсөх, унтаж амрах, зугаа цэнгүүн, эрүүл мэнд зэрэг нь бүгд супер компьютертой холбоотой. Өнөө, их олон комик болон 3D киног бүгд супер компьютерт түшиглэн үйлдэж байна. Жишээлбэл "Аватар" мэтийн киног "Тянь Хэ 2" компьютероор бол нэг сарын хугацаанд бүтээж болно. Тиймээс хожим ирээдүйд Хятад улс мөн өөрийн бие даасан дээд шинэ техникийн киног бүтээх боломжтой болсон" гэжээ.

  Супер компьютерын салбар бол улс орны өрсөлдөх чадварын бодит илрэл гэдэг бөгөөд энэ салбарын тэргүүнд Америк, Хятад болон Япон гурван орон ээлжилсээр ирсэн юм. 17-ны өдөр нийтэлсэн нэрсийн жагсаалтад, Америк мөн л тэргүүн байранд жагсаж, 500 хүчирхэгийн тал хувь нь тус орных, харин Хятад улс 65 байр эзэлсэн байна.

  Олон улсын ширүүн мэтгэлцээний талаар Ли Нань хэлэхдээ, Хятад улс бие даан шинийг үүдэхээ баримтлахын зэрэгцээ, нээлттэй байр сууриар олон улсын хэмжээнд хамтарч ажиллах болно гэжээ.

  500 хүчирхэгийн нэрсийн жагсаалтын хөтлөгчийн нэг, Америкийн Теннесийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны гарамгай зүтгэлтэн, профессор Жак Донгарра хэлэхдээ:

  "2001 онд TOP 500 байгууллага дэлхийн компьютерын 500 хүчирхэгийн нэрсийн жагсаалтад Хятад улс байгаагүй. Харин өнөөдөр дэлхийд 2-р байр эзэлж байна. Энэ бол бахархууштай өөрчлөлт хөгжил юм. Хятад улс компьютерын салбарт улам бүр бие даан судалж бүтээсэн техникээ ашиглаж байна. Энэ нь Америкийн хувьд нэг зүйлийн сэрэмжийн дохио юм. Супер компьютерын хөгжил нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Хятад улсын засгийн газар энэхүү салбарт маш их хөрөнгө оруулж байгааг энэ нь харуулж байгаа юм" гэжээ.

Төлөвлөсөн ёсоор "Тянь Хэ 2" энэ оны сүүлийн хагаст Гуанжөү дэх супер компьютерын төвд ашиглалтад орно.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе