• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын ерөнхийлөгч Жан Гаоли-г хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-06-21 10:40:27

         Оросын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 20-ны өдөр Санкт Петербургт Олон улсын эдийн засгийн 17-р чуулганд Хятадын засгийн газрыг төлөөлөн оролцсон Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли-г хүлээн авч уулзсан байна.

          Владимир Путин хэлэхдээ, Ши Жиньпин Хятад улсын дарга болсноос хойш Орос Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахыг чухалчилж ирснээр хоёр орны хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт урагштай ахиж, хоёр талын худалдааны хэмжээ тогтвортой нэмэгдэж ирлээ. Эрчим хүч болон дээд шинэ техникийн салбар түлхүү хөгжүүлэх хүрээнд хамрагдаж, том төслийн урт хугацааны хамтын ажиллагаанууд эрчимтэй өрнөж байна. Дарга Ши Жиньпин бид хоёр энэ оны 3-р сарын Москвагийн уулзалтаар маш олон нийтлэг ойлголттой болсон нь Орос Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал асуудлуудыг шийдвэрлэхэд ач тусаа өглөө. Өнөө хоёр тал бүх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тулгам шаардлагатай байгаа тул ажил хэрэгч хамтын ажиллагааны хэтийн төлөв саруул уудам байна гэдэгт бат итгэлтэй байна гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе