• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэв

CRI       (GMT+08:00) 2013-06-26 11:07:25

       Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 6-р сарын 26-ны өглөөний 7 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд саналаа өгөхөөр 1 сая 856 мянга 190 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 841 мянга 856 сонгогч нь Улаанбаатарт байна. Энэ нь нийт сонгогчдын 41 хувийг эзэлж байна.

       Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н. Удвал нар нэр дэвшин өрсөлдөж байна.

       Санал хураалт оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ.

       Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтанд анх удаа автоматжуулсан системийг ашиглаж байгаа юм. Санал хураалтын дүнг 27-ны өглөө нийтэлнэ.\ХОУР-гийн сурвалжлагч Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе