|
|
||
Монгол Улсын ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгууль 26-ны өдөр Монгол Улс даяар болж, Монгол Улсын 1,856,190 сонгогч 1896 хэсгийн хороонд саналаа өгч байна. Сонгууль тайван, хуулийн дагуу дэг журамтай болж байна гэж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6-р хэсгийн санал авах газрын дарга Долгорсүрэн сурвалжлагчид хэллээ. АН-аас нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Ц. Элбэгдорж гэргийн хамт Орос 3-р сургууль дээр байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. МАХН-аас нэр дэвшигч, мөн Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн анхны эмэгтэй нэр дэвшигч Н. Удвал 6-р сургууль дээр байрлах хэсгийн хороонд саналаа өгсөний дараа МАХН-ын төв байранд манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Санал хураалт оройн 22:00 цаг хүртэл үргэлжилж, сонгуулийн урьдчилсан дүн маргааш гарах болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Сонгогчид бүртгүүлж байна |
Сонгогчид саналаа өгч байна |
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |