• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

С. Лавров: Сноуден Оросоос явбал сайн байна

CRI       (GMT+08:00) 2013-06-27 11:15:48

      Оросын Гадаад хэргийн сайд С. Лавров 26-ны өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, Эдуард Сноуден Москвад байсаар байгаа тул тэрбээр Оросоос даруй явахыг хүсэж байна гэжээ.

      Эдуард Сноудены бүрэн эрх чөлөөтэй. Тэрбээр Оросын ямар ч хуулийн заалтыг зөрчөөгүй, Оросын хилээр ч нэвтрээгүй. Эдуард Сноуден одоо Москвагийн Шереметьево олон улсын нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд байсаар байна. Эдуард Сноуден аль ч газар луу явах эрхтэй, даруй явбал сайн байна гэж С. Лавров хэлжээ.

      ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин 25-ны өдөр хэлэхдээ, Эдуард Сноуден Орост ирсэн нь санаандгүй хэрэг гэжээ. Америк тус хэрэгт Оросыг буруутгаж байгаад Путин дургүйцлээ илэрхийлсэн хэдий ч Эдуард Сновдений хэрэг Орос, Америкийн харилцааг хохироохгүй байхыг хүсэж байна гэжээ. Эдуард Сновден хүлээн авагч орноо даруй сонгон, Оросоос явахыг хүсэж байна гэж илэрхийлсэн байна.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе