• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ц.Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-06-27 09:51:53

    Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хорооны саяхан зарласан урьдчилсан дүнгээр, өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 26-ны өдрийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.

    Энэ сонгуульд АН-аас нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н. Удвал нар өрсөлдөв.

    Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр, 1896 санал хураах цэгийн 1690-ийнх дүн гарсан байна. Нийт 1 сая 181 мянга 61 хүн саналаа өгснөөс Ц.Элбэгдорж,Б. Бат-Эрдэнэ, Н. Удвал нар тус тус 592 мянга 199, 496 мянга 618, 77 мянга 296 санал авчээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе