• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ц. Элбэгдорж ялалт байгуулав

CRI       (GMT+08:00) 2013-06-27 10:45:02

      26-ны өдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 622794 санал буюу 50,23 хувийн санал авч, улиран сонгогдов гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содномцэрэн өнөөдөр \ 27-ны өдөр\ зарлав.

      МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ 521380 санал буюу 41,97 хувийн санал авч, МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н. Удвал 80563 санал буюу 6.5 хувийн санал авсан байна. Сонгогчдын ирцийн хувьд нийт сонгогчдын 66.49 хувь нь саналаа өгсөн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе