|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 27-ны үдээс хойно Бээжин дэх ардын их хурлын ордонд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хетэй хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин юуны өмнө Хятад улсын засгийн газар болон ард түмэн, тэрчлэн өөрийн хувь хүний нэрийн өмнөөс Пак Кын Хег баярлан угтаж байгаагаа илэрхийлээд, эрхэм ерөнхийлөгч та бол Хятадын ард түмэн хуучин найз байж, өмнө нь олон удаа Хятад улсад айлчилж байсан юм. Энэ удаагийн айлчлал танд сайн сайхан мөртөө гүн сэтгэгдэл үлдээхийг хүсэж байна. Хятад болон БНСУ нь урт удаан найрамдалтай байж, ерөнхийлөгч та Хятадын соёл, философийн талаар маш ихийг ойлгож мэддэг. Хятад-БНСУ-ын харилцааг Хятад улс маш их чухалчилж, дипломат харилцааныхаа чухал байранд тавьж байна. Тантай хамтаар чармайж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам нягтруулж, нэн их амьжиргааны хүчинтэй болгон, хоёр ард түмэнд нэн их ач тусыг нь хүртээхэд миний бие бэлэн байна. Түүнчлэн таны энэ удаагийн айлчлал Хятад, БНСУ-ын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ хүч сэлбэж, хоёр орны олон салбарын стратегийн хамтын ажиллагааг эрчтэй ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |