|
|
||
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе 29, 30-ны өдөр Хятадын Шаньши мужид айлчилж, Самсунг электроникс төслийн барилгын газар ба Чинь Ши Хуаны цэргийн морин жагсаалтай танилцаж, Шаньши мужийн удирдлагуудтай уулзав.
29-ний өдрийн уулзалтын үеэр Шаньши мужийн намын хорооны дарга Жао Юнжэн хэлэхдээ, Шаньши нь Хятадын соёл ба түүхийн өлгий нутаг юм, түүх соёлын баялаг өв нь жуулчлал хөгжүүлэх чухал нөөц болж байна. Түүнчлэн Шаньши муж нь эрчим хүчний эх баялаг элбэгтэй болохоор их дээд сургуулиуд ба шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын сонирхлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын аж ахуйн нэгжүүд Шаньшид салбараа байгуулж, Шаньши муж ба Өмнөд Солонгосын иргэдийн солилцоо ч тасралтгүй эрчимжиж байна гэжээ.
Пак Кын Хе хэлэхдээ, 2001 онд намайг Шаньшид айлчилж байснаас хойш их өөрчлөлт гарчээ. Шаньши мужийн төв Си Аньд очихгүй бол Хятадын соёлыг ойлгож чадахгүй, тэнд Хятадын өнгөрсөн, өнөө, ирээдүйг ойлгож болдог гэж Солонгос хүмүүс хэлдэг, ийнхүү би Си Аньд айлчилж байгаа нь гүнзгий ач холбогдолтой юм. Сүүлийн үед Өмнөд Солонгос ба Шаньши муж нь эдийн засгийн олон төслөөр хамтран ажиллаж, Шаньши мужийн хөрөнгө оруулалтын таатай орчин нь Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг улам татах болжээ. Шаньши мужийн эдийн засгийн хөгжил ба баруун бүсийг нээн хөгжүүлэх стратегид хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа бөгөөд хойшид соёл, байгаль орчныг хамгаалах салбарт нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |