|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Дяо Юйтай төрийн зочид буудалд Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Пакистан сайн хөрш, сайн ах дүүс, хоёр орны найрамдал гүн зузаан, бат бэх бөгөөд хоёр тал бүх талын стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хятад Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлэх нь Хятадын хилийн гадаад харилцааны тэргүүлэх чиг шугам юм. Бид уламжлалт найрамдлаа улам бадруулж, ажилч хэрэгч хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлэн, нэгдсэн төлөвлөгөөгөө улам эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн хонгил, харилцан нэвтрэлцэх харилцах гол хамтын ажиллагааны төслийг тогтвортой урагшлуулж, давуу тал ашиг сонирхлоо нэгтгэхийг ахиулж, хамтаар хөгжихийг хүсэж байна гэжээ.
Пакистан Хятадын найрамдлыг Пакистаны ард түмэн нандигнан үздэг. Хятадын талын урт хугацаанд дэмжлэг үзүүлж ирсэнд баярлаж байна. Хятад улсыг өөрийн анхны гадаад айлчлалын орон болгосон нь хоёр орны найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэн бататгах зорилготой. Хоёр орны эдийн засаг, дэд бүтцийг холбосноор хоёр орон түүнчлэн бүс нутгийн хөгжлийг урагшлуулахыг Пакистан дээд хэмжээнд чухалчилж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Пакистанд хөрөнгө оруулах болон хоёр орны ард иргэдийн харилцааг бид сайшаах бөгөөд үүний төлөө ашигтай аюулгүй орчин байгуулахад бэлэн байна гэж Наваз Шариф хэллээ.
/Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |