• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Швейцарын зочинтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-07-07 15:33:50

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны өдрийн үдээс хойно Бээжинд Швейцарын Холбооны Зөвлөлийн гишүүн бөгөөд эдийн засгийн яамны сайд Жон Шнайдер Аммантай уулзжээ.

    Ли Кэчян хэлэхдээ, өнөөдөр Хятад, Швейцар өндөр төвшин, баялаг агуулга бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. Энэ бол Хятад улс Европын улс оронтой байгуулж байгаа чөлөөт худалдааны анхны гэрээ хэлэлцээр, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ шат төдийгүй, Хятад-Европын хамтын ажиллагаанд ч нааштай үлгэр жишээ болж,  хоёр орны худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж байгаа дохиог даян дэлхийд дамжуулах болно. Үүний зэрэгцээ, Хятад, Швейцар энэхүү гэрээ хэлэлцээрийг хамтын ажиллагааны шинэ гараа болгож, чөлөөт худалдааны ашгийг  хоёр ард түмэнд аль болох хурдан хүртээх ёстой. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндрэл бэрхшээл ихтэй, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох нь эдийн засгийг өсгөх нааштай арга зам болох юм. Хятад улс олон талт худалдааны системийг дэмжсээр ирсэн бөгөөд улс болон бүс нутаг хоорондын худалдаа, олон талт худалдааны гэрээ нь нэг тэрэгний хоёр дугуй шиг байж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, дөхөм болгох, түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн нэгдэлд ашигтай байх ёстой. Талууд хамтдаа Дохагийн  хэлэлцээг урагшлуулж, дэлхийн эдийн засгийг тогтвортойгоор сэргээн хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллахад Хятад улс бэлэн гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе