
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн дарга Жао Лэжи тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид 8-ны өдрөөс Улаанбаатарт айлчилж байна.

Жао Лэжи айлчлал үеэр Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд, АН-ын дарга Алтанхуяг, Монгол Улсын засгийн газрын шадар сайд, МАХН-ын дэд дарга Тэрбишдагва, Иргэний зориг ногоон намын дарга, Байгал орчин ногоон хөгжлийн сайд Оюун, ҮАН-ын дарга Энхсайхан, МАН-ын дарга Энхтөвшин нартай уулзалт хэлэлцээ хийх бөгөөд, "Хятад, Монголын найрамдлын мэргэжлийн сургалтын төв"-ийн нээлт, Хятад, Монголын залуучуудын найрсаг уран сайхны тоглолт зэрэг арга хэмжээнд оролцох юм. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\