• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын даргын тусгай элч Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-07-10 16:25:43

       БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чанба Пунсаг 7-р сарын 10-ны өдөр Улаанбаатарт Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзалт хийв. Ерөнхийлөгчөөр улирин сонгогдсон Элбэгдоржид дарга Ши Жиньпиний хүргэсэн баярын мэндчилгээг Чанба Пунсаг дамжуулав. Тэрээр хэлэхдээ, шинэ цаг үе, шинэ нөхцөл байдалд, дарга Ши Жиньпин болон эрхэмсэг ерөнхийлөгч танай хамтын удирдлагаар Хятад Монголын харилцаа хөгжлийн шинэ боломжийг авчирч, түүхийн шинэ хуудсыг сөхөх болно гэдэгт Хятадын тал итгэж байна. Хоёр тал өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо бэхжүүлж, улс төрийн дээд хэмжээний төлөвлөөгөө зохиож, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Монголын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн төлөө хамтаар чармайхыг хүсэж байна гэжээ.

      Ерөнхийлөгч Элбэгдорж тусгай элч илгээн өөрийнх нь тангараг өргөх ёслолд оруулцуулсан дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв. Тэрээр Монгол улс Хятадтай харилцах харилцааг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлнэ гэж хэллээ.

      Чанба Пунсаг мөн Монголын УИХ-ын дарга З. Энхболдод бараалхаж, дэд дарга Гончигдоржтой уулзсан байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе