• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуяг Жао Лэжитай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-07-10 16:57:55

     Монголын АН-ын дарга, ерөнхий сайд Н. Алтанхуяг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв Хорооны Зохион байгуулах хэлтсийн дарга Жао Лэжитай 10-ны өдөр Улаанбаатарт уулзав.

     Ерөнхий сайд Алтанхуяг эн тэргүүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд халуун дотно мэндчилгээ дамжуулахыг Жао Лэжигээс хүслээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх явдлыг Монгол Улс ямагт гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. Монголын төр засгийн тэргүүнүүд дарга Ши Жиньпинтэй тохиролцсон стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулах гэсэн чухал нийтлэг ойлголтыг Монгол улс дэмжиж, Хятад улстай нягт хамтран ажиллаж, Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэх болно. ХКН-тай бүх салбар дахь найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд Монголын АН бэлэн байна гэжээ.

     Жао Лэжи Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Ерөнхий сайд Ли Кэчяний халуун дотно мэндчилгээг Алтанхуягт дамжуулав. Жао Лэжи хэлэхдээ, Хятад Монголын харилцаа аль аль талдаа маш чухал юм. Хятад-Монголын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх явдлыг Хятадын нам, засгийн газар маш чухалд үзэж, Монголын талтай нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо идэвхжүүлж, тал бүрийн хамтын ажилагаагаа нягтруулж, харилцан ашигтай ажиллахад бэлэн байна. Нам хоорондын харилцааны дөрвөн зарчмын үндэс дээр Монголын АН зэрэг улс төрийн намуудтай найрсаг солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн храилцааг хамтаар гүнзгийрүүлэн хөгжүүлхэд ХКН бэлэн байна гэжээ.

      Айлчлалын үеэр Жао Лэжи мөн МАХН-ын дэд дарга, шадар сайд Тэрбишдагва зэрэг улс төрийн намуудын удирдагуудтай уулзсан байна.

      Жао Лэжи МАХН-ын дэд дарга, шадар сайд Тэрбишдагвын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. \ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе