|
|
||
Хятад, Америкийн стратегийн болон эдийн засгийн 5 дах яриа хэлэлцээ орон нутгийн цагаар 10-ны үдээс хойш Америкийн Вашингтонд нээлтээ хийлээ. Хятад улсын дарга Ши Жинпиний бие төлөөлөгч, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян нээлт дээр хэлсэн үгэндээ, Хятад Америк хоёр талын яриа хэлэлцээний шинэ баг сайхан уламжлалаа бадруулж, өндөр амжилтад хүрч, энэ удаагийн эдийн засгийн яриа хэлэлцээг улам их амжилтад хүргэх ёстой гэлээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн яриа хэлэлцээ юуны өмнө илэн далангүй ажил хэрэгч байж, зөрчил маргаанаас зайлсхийхгүй, санал зөрөлдөөнөө тодорхой мэдсэний үндсэн дээр зохицуулах арга хайх ёстой. хоёрт, харилцан хүндэтгэх ёстой. яриа хэлэлцээнд маргалдаан байж болно, гэвч бие биенийхээ саналыг сэтгэл тавин сонсож, нөгөө талынхаа байр суурийг ойлгон мэдэрч, яриа хэлэлцээний эрх тэгш уур амьсгал бүрдүүлэх ёстой. гуравт, хоёр тал алсын хараагаар санал зөрөлдөөнөө үр ашигтай хянаж, нэг удаад бүх асуудлыг зохицуулах боломжгүй. дөрөвт, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцөлж, хоёр талын эдийн засгийн салбар дах нийтлэг ойлголтыг чармайн өргөтгөж, яриа хэлэлцээг хамгийн их үр дүнд хүргэн, Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаанд бодитой үр дүн авчрах ёстой гэлээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |