|
|
||
Америкийн нийслэл Вашингтонд болж буй Хятад Америкийн стратеги ба эдийн засгийн тавдах хэлэлцээ орон нутгийн цагаар 7-р сарын 10-ны өдөр эрчим хүчний аюулгүй байдлын тусгай хурлыг хийв.
Хятад улсын дарга Ши Жиньпингийн тусгай элч, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян хэлэхдээ, Хятад Америкийн эрчим хүчний хамтын ажиллагаа өргөн орон зайтай. Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадын шинэ эрчим хүч, нөхөн сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн түргэн хөгжилд гар бие оролцохыг Хятад улс дэмжиж байна. Америктай хамтаар дэлхийн нефтийн нөөцийг ил мэдээлж, олон улсын эрчим хүчний хангалт ба үнэ ханшийн тогтвортой байдлыг баталгаажуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи хэлэхдээ, Хятад Америкийн хоёр тал аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжих ёстой. Хятад улс Америк ба Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт Ираны цөмийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлыг нухацтай зохицуулж, эрчим хүчний гол үйлдвэрлэлийн бүсийн тогтвортой байдал ба эрчим хүчний зам тээврийн шугамын аюулгүй байдлыг баталгаажуулж, эрчим хүчийг нөхөн сэргээх асуудлаар хамтын ажиллагааг урагшлуулж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Америкийн ерөнхийлөгч Брака Обамагий тусгай төлөөлөгч, төрийн нарийн бичгийн дарга Керри ба Америкийн сангийн сайд Жаков Лу хэлэхдээ, Америк Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа нь стратегийн, өргөн хүрээтэй, асар их нөөц хүчтэй юм. Хятадын талтай эрчим хүчний түншлэлийн харилцааг байгуулж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, дараачийн шатны хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, хоёр орны эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж, дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг баталгаажуулахыг Америк хүсэж байна. Хятадын анхаарал хандуулж буй асуудлыг Америк ойлгож байгаа бөгөөд Хятадын талтай солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |