|
|
||
Хятадын олон улсын комик тоглоомын 9-р үзэсгэлэн яармаг 7-р сарын 11-нд Шанхайн Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн ордонд нээгдэв. Энэ яармагийг Хятадын Соёлын яам болон Шанхай хотын Засгийн газраас зохион байгуулж, Шанхай хотын Соёл радио Кино телевизийн удирдлагын газар, Хятадын Соёлын зууч корпорац болон Шанхай хот дахь Хятадын комик тоглоомыг хөгжүүлэх үндэсний бааз зэрэг байгууллага нэгж хамтран ажилласан байна . Нээлтийн ажиллагаанд Хятадын Соёлын яамны орлогч сайд Шян Жаолүнь, Шанхай хотын орлогч дарга Вэн Техүй нарын удирдлагууд болон комик тоглоомын салбарын мэргэжилтнүүд оролцов.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг 5 хоног үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн танхим 38 мянган хавтгай дөрвөлжийн метр талбайтай. Яармагт дотоод гадаадын 325 байгууллага нэгж оролцсоноос гадаадын аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн талбайн 40 хувийг эзэлсэн байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |