|
|
||
Ираны цөмийн асуудлаарх Америк, Англи, Франц, Орос, Хятад, Герман зургаан орны сайд нарын хэмжээний хурал 16-ны өдөр Бельгийн нийслэл Брюссельд болж, Хятад улсаас гадаад хэргийн сайдын туслах Ма Жаошюгээр ахлуулсан төлөөлөгчид оролцжээ.
Хурал дээр Ма Жаошю хэлэхдээ, уг зургаан орон Ирантай хийж буй яриа хэлэлцээр шинэ үе шатанд ахисан боломж тохиолоор хэлхээ холбоо болон харилцан итгэлцлээ эрчимжүүлэн, дараагийн хэлэлцээг даруй эхэлж, бодит амжилт байгуулахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ираны цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд Хятад улс мөн уйгагүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Өнөөгийн байдалд холбогдох тал хоорондын харилцан ойлголцлыг цаашид гүнзгийрүүлж, уг асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Энэ он гарснаас хойш Ираны цөмийн асуудлаарх зургаан орон Ирантай Казахстанд хоёр удаа хуралдсан юм. Хоёр талын санал бодол нэлээд зөрөлдөөнтэй байснаас бодит ахиц гараагүй ч яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө шийдвэрлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |